"Эргүүл 1000" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-19 14:35:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс БХИС, ХСИС, ИЗИС-иудтай хамтран “Эргүүл1000” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд  Нарантуул Олон улсын худалдааны төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Чөдөрпүрэв, Батлан хамгаалахын Их сургуулийн оюутан М.Амартүвшин, Л.Ганбат, М.Бат-Очир нар автомашинаас эд зүйл бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. "Эргүүл 1000" нэгдсэн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ