Хяналтын постууд 24 цагаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-19 14:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран энэ сарын 11 нээс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах хяналтын постуудад шалгалтыг эрчимжүүлж байгаа. Одоогоор төв суурингийн  13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь жигдрүүлж хянахлтыг чангатгаад байна. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ