Гал унтраах техникийн олон төрөлт спортоор өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой 10 дугаар сарын 05-08-ны өдөр тохиож байна.Ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын дунд "Өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулах шийдвэр гарчээ. Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олны санаачлагаар барьж ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийн ёсолол болно. Гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны “Клуб”-уудын хоёр дах удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Хойд бүсийн “Алтангадас”, төвийн бүсийн “Од”, баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын 2017 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний байрт шалгарсан нийт 46 тамирчин, урилгаар Улаанбаатар “Ган дуулга” клубын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг, Залуучуудын шигшээ багийн тамирчид оролцоно гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар болон ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан