Хуучирч муудсан ус түгээх байруудаа шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-20 19:25:23
Дундговь /МОНЦАМЭ/. “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын ажилчид ашиглалтын хугацаа дууссан ус түгээх байрыг буулгаж, шинээр барьсан байна. Өнгөрсөн жилээс эхлэн өөрсдийн нөөц бололцоог дайчлан Мандалговийн гэр хороололуудад байршдаг хуучирч муудсан ус түгээх байруудаа шинэчилж эхэлжээ.

Мандалговийн гэр хороололын ус түгээх байрны эхнийх 1986 онд, сүүлийнх 2009 онд баригдаж ашиглалтад орсон байдаг. Өнөөдрийг хүртэл 15 ус түгээх байр ажиллаж байгаа бөгөөд үүний гурав нь ашиглалтын хугацаа дуусч актлагдаад байжээ.

Өнгөрсөн жил ажилчдынхаа дунд бүтээлч ажлын аян өрнүүлж, ус түгээх байруудаа өөрсдийн хүчээр тохижуулж, өнгө төрхийг нь зассан байна. Энэ жил хуучирч муудсаныг нь буулгаж, ийнхүү шинэчлэн барьснаар ус түгээх байруудаа сайжруулж авсан. Энэ бол хэрэглэгчдэд хүрэх усны эх үүсвэр, нөгөө талаар ус түгээгчдийн ажлын байр учраас тохилог, өнгөлөг, цэмцгэр байх учиртай. Тиймээс байгууллагын ажилчин бүр гар бие оролцон хөдөлмөрлөж энэ бүтээн байгуулалтыг хийсэн гэж “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын менежер Х. Энхцэцэг хэллээ.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ