ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-21 09:17:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо.
Монгол Улсын Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо. Тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар уншиж танилцуулсан байна. Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан, онцгой байдлын салбарт гүйцэтгэх ажилтнаас удирдах ажилтан болтлоо ажмлласан туршлагатай юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ