70 ширхэг тарваганы түүхий мах хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-25 14:06:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НМХГ хоёр долоо хоногийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, 80 хувийг нь барагдуулаад байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах илрүүлжээ. Нэг иргэнд 150.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, тарвагыг ЗӨСҮТ-д, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Мөн зорчигчдод тарваган тахал, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага тараасан байна.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ