Сүхбаатар аймагт ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг 78 аж ахуйн нэгж эзэмшиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2016 оны байдлаар нийт 140,3 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба нүүрс 175,4 мянган тонн, цайрын баяжмал 100,2 мянган тонн, хайрга 4мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ. Тус аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 122 тусгай зөвшөөрлийг 78 аж ахуй нэгж эзэмшиж байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 10,1% буюу 904 302,2 га талбайг эзэлж байгаа аж.
2017 оны байдлаар арван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас нүүрсний тав, жонш хоёр, цайрын нэг,төмрийн хүдрийн нэг, гянт болдын нэг уурхай байгаа юм. Эрдэс баялгийн нөөцийн хувьд Арын нуур, Нүхт даваа, Егүзэрийн ховор холимог металлийн орд газрууд, Цагаанчулуут, Хөх өндрийн алтны ордуудтай.
Сүхбаатар аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж буй хамгийн том уурхай бол Цайрт минераль ХХК юм. Тус компанийн Төмөртийн-Овооны цайрын баяжуулах үйлдвэр нь 2005 онд ашиглалтанд орсон бөгөөд жилд дунджаар 400 мянган тонн царын хүдэр боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн экспортонд гаргаж байна. “Манай компанийн хувьд аймаг орон нутагтайгаа тусгай гэрээ байгуулсаны үндсэн дээр байнгын хамтын ажиллагаатай байдаг. Жилд 1,5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт суулгадаг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсрол эрүүл мэндийн салбарыг маш их дэмжиж ажиллаж байна. Энэ жилийнхувьд АНЭ-т цахилгаан шат тавих, сэхээн амьдруулах эрчимт эмчлгээний тасаг байгуулах, элэгний В С вирус тоологч аппарат суурилуулах гээд олон ажлыг хийгээд байна. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудалд маш их анхаарч ирсэн. Нийт ажилчдын маань 96 хувь нь зөвхөн орон нутгийн иргэд байдаг...” хэмээн Цайрт минераль ХХК-ийн ерөнхий захирал С. Батхүү хэллээ.
2017 онд Цайрт Минерал ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр хийгдэж буй ажлуудаас дурьдвал эрүүл мэндийн салбарт 500,0 сая төгрөг, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮ-г дэмжих чиглэлээр 500,0 сая төгрөг, боловсрол, соёл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр 500,0 сая төгрөг, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж 40 оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэх, 50 сая хүртэлх төгрөгөөр бусад дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
Аймаг орон нутгийн зүгээс Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр орон нутгаас хэрэгжүүлэх чиглэлээр ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх аймгийн дэд зөвлөл ажиллаж компаниудын үйл ажиллагаа, улс, орон нутагт төлсөн татвар хураамж болон нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг иргэдэд таниулах, мэдээлэх, жил бүр холбогдох мэргэжлийн байгууллага, сумдын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөлийг оролцуулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар орон нутгаас ихээхэн анхаарч байна. Одоогоор Цайрт Минерал ХХК, Бадмаараг Хаш ХХК-иудтай хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан. Эм Эл Цахиурт овоо ХХК-тай хэлэлцээрийн шатанд явж байна. Орон нутгаас ажилчин авах, орон нутгийн бизнес эрхлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бий болгох талаар уул уурхайн компаниудтай хэлэлцэн гэрээндээ тусгах талаар тусгайлан анхаарч ажиллаж байгаа аж.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 87 аж ахуйн нэгжээс тогтмол ажилладаг арван уурхайд орон нутгийн 557 иргэн одоогоор ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд уул уурхайн салбарын хувьд тулгамдаж буй асуудлууд цөөнгүй бий. Энэ талаар аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар хэлэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж буй компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу жил бүр орон нутагт олгох дэмжлэгийг дутуу олгож байна. 2016 оны эцсийн байдлаар 764,7 сая төгрөг орон нутагт орж ирээгүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль орон нутагт хэрэгжихэд хүндрэлтэй байна. Сумдад зөвшөөрөл авах аж ахуйн нэгж байхгүй байгаа учраас орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад хэрэглэх барилгын элс хайрганы татан авалтанд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс худалдан авна гэсэн заалт зөрчигдөж байна. Иргэд аж ахуй нэгжүүд зөрчлийн тухай хууль зөрчин бүтээн байгуулалт хийж байна.Урьд нь тусгай хэрэгцээнд байсан газар нутгуудтай давхцуулан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэлүүд ирж байна. Эрдэнэцагаан сумын нутагт нүүрс олборлодог мөн нүүрс экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг батлагдсан маршрутаар нэгдсэн хатуу хучилттай замаар тээвэрлүүлдэг болгох талаар холбогдох яам, агентлаг анхаарч ажиллах шаардлагатай.мөн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь хөдөөгийн малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа, малын бэлчээр, уст цэгийн талбайтай давхцсанаас иргэдээс эсэргүүцэл, гомдол, маргаан гарсаар байна...” гэв.

Т. Одончимэг