Машинаараа шон мөргөснөөс аав, хүү хоёр амь насаа алдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-28 08:18:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт өчигдөр ноцтой осол гарч хоёр хүн газар дээрээ амь насаа алдсан байна. "Sonata-6" маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөснөөс таван настай хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 
"Sonata-6" маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөснөөс таван настай хүүхдийнхээ хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зориулалтын суудал, бүс бүслүүлээгүйгээс хүүхэд амиа алдсанаас гадна ямар шалтгааны улмаас шон мөргөсөн, ослын шалтгаан юу байсныг ЗЦА-наас шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөв.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ