Ахмадууд орон нутгийн телевизүүдийн чанар хүртээмжийг сайжруулахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-28 15:12:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газраас санаачлан аймаг, сумдын удирдлагуудын ахмадын төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтанд Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Аймгийн Ахмадын холбооны дарга А.Цээсодном нар оролцож ахмадуудад аймаг, суманд хийж буй бүтээн байгуулалтын талаар танилцуулж тэдний санал бодлыг сонслоо.
Энэ үеэр аймаг орон нутгийн бүтээн байгуулалт болон хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр болох санал хүсэлтээ ахмадууд хуваалцлаа. Тэдний зүгээс Малчдад зориулсан дэлгүүр нээх, хар захтай болох, бүтээн байгуулалтанд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах болон орон нутгийн телевизүүдийн чанар хүртээмжийг сайжруулах зэрэг олон саналыг дэвшүүлжээ. Тус аймагт гурван телевиз тогтмол үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нэг нь юнивэшнд холбогдсон харин бусад нь тоон системээр цацалтаа хийж байгаа аж. Тус аймгийн ихэнх айл өрхүүд Ди Ди Эш-тэй учир орон нутгийн телевизүүдийг үздэг иргэд цөөн байдаг юм.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ