Нэгдүгээр сургуульд "Хүүхэд хөгжлийн танхим"-ыг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-29 10:15:57
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн ОУБ-аас Арвайхээр сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг байгууллаа.
Тус байгууллагаас аймгийн БСУГ-тай хамтран хүүхдийн оролцоог хангах, хүсэл сонирхлоор нь дамжуулан хөгжүүлэх зорилгоор "Нэг сургууль, арван клуб” аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд хамтран ажилладаг найман сургуульдаа “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг байгуулаад байгаа ба танхимаар дамжуулан сурагчид эмч, эко, номын, ангийн даргын гэхчлэн төрөлжсөн клубуудыг нээж үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.
Нэг сургуульд “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг есөн сая төгрөгөөр байгуулж байгаа бөгөөд компьютер, проектор, ширээ сандалнаас эхлээд сурагчдад шаардлагатай бүхий л зүйлэр тоноглосон байна. Тиймээс сайн сайхан ирээдүй рүү нэгдэх, хөгжих хүсэлтэй хүүхэд бүрт хамтраад ямар ч клуб байгуулан ажиллуулах боломжийг уг танхим бүрдүүлж өгч байгаа юм.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ