Ирак, Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн дэмжихээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-09-29 09:14:10
МОСКВА. /ТАСС/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын пүрэв гарагт Анкара хотод хийсэн яриа хэлэлцээ нь Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах талаар хоёр улсын баримталж буй байр суурь адилхан байгааг нотолсон аж. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа Турк болон ОХУ-ын удирдагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, хоёр тал Ирак, Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн дэмжиж байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ Сирийн мөргөлдөөнийг намжаах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв гэж Оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.  
 
Эрдоган болон Путин нар бас эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, хоёр талын бараа эргэлт, жуулчдын солилцоо өсч байгааг тэмдэглэсэн байна.

“Манай найз Туркийн Ерөнхийлөгч бид хоёрын уулзалт цэвэр ажил хэргийн шинжтэй байсан бөгөөд хоёр талын янз бүрийн салбарын хамтын ажиллагааны талаар илэн далангүй санал солилцох, Сирийн хямралыг зохицуулахад чиглэсэн цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцах сайхан боломж олголоо” гэж Оросын удирдагч тэмдэглэжээ.
 
Л.Батбаяр

Холбоотой мэдээ