Мумбайн төмөр замын буудал дээр замбараагүй байдал үүсч 22 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МУМБАЙ. /БИ-Би-Си/. Хүчтэй аадар борооны улмаас Мумбайн төмөр замын буудлын явган хүний гүүрэн гарц дээр эмх замбараагүй байдал үүссэний улмаас наад зах нь 22 хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж Энэтхэгийн холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.
Элфинстон буудал дээр өглөөний их ачаалалтай үеэр уг золгүй явдал болжээ. Элфинстон буудал нь галт тэрэгний 2 өөр шугамтай огтлолцдог том буудал юм. Осол болох үед буудал хэт ачаалалтай байсан бөгөөд борооны улирлын хүчтэй аадар борооноос зугтан хорогдох газар хайсан хүмүүсийн замбараагүй байдлаас үүдэн гарсан гэж албаныхан хэлж байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгүүдэд хүргэсэн бөгөөд төмөр замын албан тушаалтнууд тус газарт ажиллаж байгаа ажээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твитер хуудсандаа "Мумбайд болсон замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Бэртэж гэмтсэн хүмүүсийн төлөө залбирч байна” гэж жиргэжээ.

Х.Сарнай