Энэтхэгийн ард түмэнд эрх чөлөө авчирсан Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, аугаа тэмцэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Гандийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсэн өдрөөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу тэргүүтэй төлөөлөгч нар Махатми Гандийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Махатма Гандийн хөшөөний өлмийд энэтхэг заншлаар цэцгийн дэлбээ цацаж, лам нар ном хурав.
Түүний хурц тэмцэл, эсэргүүцэл, үзэл бодол, түүнийг дэмжигчдийн хүчээр Энэтхэг улс дэлхийн II дайны дараа бие даасан улс болсон билээ. НҮБ 2007 онд түүний төрсөн өдөр болох 10 дугаар сарын 2-ны өдрийг “Олон улсын хүч үл хэрэглэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.
Үүнээс хойш Энэтхэгийн ард түмэн түүний мэндэлсэн өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгож, түүний номлол сургаалийг залуу үедээ таниулахыг зорьдог байна.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу хэлэхдээ, “Махатма Ганди бол Лондонд хуульч мэргэжил эзэмшсэн. Хуулийн чиглэлээр үйл ажиллагаагаа Өмнөд Африкт эхэлж явуулсан. Мөн Өмнөд Африкт колонийн засаглал, колончлогчид арьсны үзлээр хүмүүсийг гадуурхаж байгааг өөрийн биеэр мэдэрсэн хүн. XX зууны эхэн үеэр өмгөөлөгч хуульч мэргэжлээ орхин Энэтхэгт ирсэн. Английн колончлол 200 гаруй жил Энэтхэг орныг дарлан мөлжиж байсан үед тэрбээр хуульч мэргэжлээ ашиглан хүч үл хэрэглэх замаар Энэтхэгийн ард түмэнд эрх чөлөөг авчирсан юм” хэмээн тодотгов.
Энэ өдөр Энэтхэг улсад Махатма Гандийн дурсгалд зориулан хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд өглөө ном хурснаар баярын өдөр эхэлдэг байна. Энэ ёслолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, улс төрийн бүх гишүүн болон жирийн иргэд оролцдог заншилтай аж.

Харин манай улсад 2007 онд түүнд зориулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Махатма Гандийн хөшөөг босгосон. Энэ нь манай улсын түүх соёлын үл хөдлөх дурсгалд тооцогддог.
Цэцэг өргөх ёслолд УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон Монгол Улсад суугаа Энэтхэг улсын иргэд оролцов.

Ж.Болор