Усан бассейны барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр аймгийн төвд Булганхангай цогцолбор хорооллыг байгуулахаар бүтээн байгуулалтуудыг хийж эхэлсэн. Энэ хороололд сургууль, цэцэрлэг, 240 айлын орон сууц, ХДТ, ОБГ зэрэг барилга байшин шаваа тавьж, зарим нь ашиглалтад ороод байгаа. Өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй барилгын ажил бол хүүхэд залуучуудын усан бассейн юм.
Энэхүү хүүхэд залуучуудын чийрэгжилтийн төв нь нийт 1,7 тэрбум төгрөгийн өртгөөр баригдахаар төлөвлөгдөж, 2013 онд барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнгөрөгч 8-р сард ашиглалтанд орох ёстой байсан юм. Өнөөдрийн байдлаар усан бассейны барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа ч ажил зогсонги байна. БСШУСЯ-тай байгуулсан гэрээгээр бол ирэх 12 дугаар сарын 15-нд ашиглалтад өгнө гэж байна. Харин аймгийн ГХБХБГ-аас эн сарын 30 гэхэд хүлээлгэж өгөхийг шаардсан байна.
Усан бассейны энэ барилгыг Улаанбаатар хотын “Эбо сервис” ХХК барьж байгаа ба нийт төсвийн ихэнхиийг буюу 1,5 тэрбумыг нь 2016 онд авчихсан байгаа юм. Харин өнөөдөр 4 жилийн нүүрийг үзэж байгаа ашиглалтад ороогүй шалтгаанаа “хүн хүч дутмаг, дээрээс нь жил бүр БСШУСЯам дээр гэрээ сунгагдаж, санхүүжилт шийдэгддэг учраас” гэж тайлбарлаж байна.
Энэ барилыг явцтай УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцан “Усан бассейны барилгын ажил удаашралтай байгааг улс төржилтийн уршгаар ийм байдалд хүрсэн” хэмээн үзэж буйгаа илэрхийлж байлаа.

Б.Гэрэлт-Од