30 настай залуу суурь боловсрол эзэмшихээр суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-03 12:01:02
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын "Насан туршийн боловсрол төв" шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж суралцагчдаа хүлээн авлаа. Тус төвд энэ хичээлийн жилд 121 суралцагч суралцаж байгаа бөгөөд 10-аас дээш насны иргэд суралцдаг ба хамгийн ахмад нь 30 настай иргэн суралцаж байна.
Сургуулиас завсардсан хүүхэд болон иргэдэд  суурь боловсрол олгох зорилготой байгуулагдсан "Насан туршийн боловсролын төв" нь 2 багштай ахлах, дунд гэсэн хоёр ангилалд сургуулийн хөтөлбөрөөр сургалтаа явуулж эхэллээ. Тус сургуулийн онцлог нь амьдрах ухаанд суурилдаг бөгөөд шаардлагатай суралцагчдад зайнаас сургалт явуулдаг байна. Энэ хичээлийн жилд 29 суралцагч зайны сургалтанд хамрагдаж байгаа ажээ. 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус төв 10 гаруй суралцагчдад суурь боловсрол олгон төгсгөж, 5 төгсөгчийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд, 5 төгсөгчийг Ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулсан байна.  
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ