Сүхбаатар аймгийн нэг сум шүлхий өвчний голомттой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-04 16:39:43
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн таван суманд гараад байсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалт намджээ. Тодруулбал: Мөнххаан, Асгат сумдад өвчлөл зогсож хорио цээрийн дэглэм цуцлдагдаад байгаа бол Баруун-Урт, Түмэнцогт сусмдад мөн өвчлөл зогссон, хорио цээрийн дэглэм энэ сарын 11-17ны хооронд цуцлагдах аж. Одоогийн байдлаар ганцхан Түвшинширээ сумын хоёр голомтонд өвчлөлтэй байгаа гэнэ.

Шүлхий өвчнөөр таван сумын долоон голомтонд 30 өрхийн 434 үхэр, 85 хонь, 165 ямаа нийт 684 мөл өвчилсөнөөс 658 малыг устгасан байна. хамгийн сүүлийн өвчлөл 09 дүгээр сарын 25-ны өдөр Түвшинширээ сумаас ирж, нийт зургаан бух, 11 хуц, есөн ухна шүлхийгээр өвчилсөн нь тогтоогджээ. Одоогоор тус малыг устгах групп голомтонд ажиллаж байгаа юм байна.  

Харин Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Түмэнцогт сумдад өвчлөл бүрэн зогссон байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ