Засаг даргын төсөв санхүү хариуцсан орлогчоор Ц.Баттогтох томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-06 23:10:02
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын эдийн засаг, төсөв санхүү, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогчоор Ц.Баттогтох томилогдлоо.
Тэрээр банк санхүүгийн салбарт 17 жил ажилласан бөгөөд Төрийн банкны Хөвсгөл дэх салбарын захирлаар сүүлийн 10 орчим жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Аймгийн Засаг даргын эдийн засаг, төсөв санхүү, байгаль орчин, дэд бүтцийн асуудал хариуцаж байсан Д.Пүрэвдорж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн учраас Ц.Баттогтохыг томилсон ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ