Залуу малчид үл хөдлөх хөрөнгөгүйгээс төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-06 23:18:06
Хөвсгөл /МОНЦАМЭ/   Хөвсгөл аймгийн Арбулаг суманд “Залуу малчин гэр бүлийн анхдугаар зөвлөлгөөн болж зургаан багийн 120 гаруй залуу гэр бүл оролцлоо. Энэ үеэр залуу малчин гэр бүлүүдэд өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд үл хөдлөх хөрөнгө байхгүйгээс ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй, гэр бүлийн нэг нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулахын тулд дахин нэг өрх үүсгэн сум аймагт амьдарч гэр бүл салалт, үл ойлголцол нэмэгдэж байгааг хэлж байлаа.
Мөн мотоциклийн хэрэглээ нэмэгдэж залуус өвөл зунгүй тогтмол унаж доороосоо даарсны улмаас бөөр шээсний замын өвчлөл нэмэгдсээр байгаа гэнэ. Арбулаг сум 635 залуучуудтай үүнээс гэр бүлтэй 235, бага боловсролтой 149, суурь боловсролтой 98, бүрэн дунд боловсролтой 148, дээд боловсролтой 74 залуус байгаа аж. Төрийн албанд 33 залуу, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 30, малчин 246, ажилгүй 108 залуус байна гэсэн статистик судалгаа гарчээ.
Б.Гантуяа  
 
Холбоотой мэдээ