АНУ “Лалын Улс” бүлэглэлийн террористуудад зэвсэг нийлүүлж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-09 14:33:19
ДАМАСК. /ТАСС/. АНУ Сирийн аядуу сөрөг хүчин гэгч бүлэглэлүүдэд бус харин “Лалын Улс” бүлэглэл болон тэрслүү үзэлт бусад бүлэглэлийн террористуудад зэвсэг нийлүүлж байна гэж Сирийн армийн шуурхай удирдах ерөнхий газрын дарга, генерал Али Аль-Али зэвсэгт этгээдүүдээс олзолсон зэвсгүүдийг сэтгүүлчдэд үзүүлэхдээ мэдэгджээ.
 
"Энэ оны зургадугаар сарын 5-наас есдүгээр сарын 15-ыг хүртлэх хугацаанд АНУ террористуудад 1421 ачааны машин цэргийн зэвсэг, хэрэгсэл нийлүүлсэн болохыг бид мэднэ. Эдгээр зэвсгийг террористуудын эсрэг тэмцэлд зориулсан гэх боловч тэдгээр нь эцсийн бүлэгтээ “Лалын Улс” ба “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн зандалчдын гарт очдог. Сирийн тэрслүү үзэлт бүлэглэлүүдэд ийм замаар очдог зэвсгийг АНУ-ын батлан хамгаалах яамнаас тус улсын холбоотнуудад туслах хөтөлбөрийн дагуу Америкийн батлан хамгаалах салбарын “Chemring” и “Orbital” компаниуд худалдан авдаг юм” гэж Сирийн батлан хамгаалах яамны төлөөлөгч ярьсан байна.
 
Сирийн цэргийнхний үзэж байгаагаар, уг зэвсгийг далайн тээврээр Орхи Дорнодод хүргэдэг бөгөөд Сирийн засгийн хяналтанд хараахан ороогүй байгаа хилийн хэсгээр Сирид оруулдаг ажээ.
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ