Жолооч нар хамгаалах бүсээ бага зүүж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-11 13:45:54

Өнгөрсөн есөн сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн "Замын хөдөлгөөний тухай хууль"-ийн биелэлт эхэндээ сайн мөрдөгдөж байсан. Харин сүүлийн үед жолооч болон зорчигчид хамгаалах бүсээ тун бага хэрэглэдэг байдал шалгалтаар илэрчээ. 

Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 10.6 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82.9 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 6.5 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан  байна. Энэ нь хамгаалах бүсийг  маш хангалтгүй хэрэглэж байгаагийн жишээ гэж Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ