МАХН шинэ Ерөнхий нарийн бичгийн даргатай болно

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2015-11-11 14:39:24

МАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа эзэнтэй болгохоор ярьж эхэллээ.

Учир нь Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба АТГ-т шалгагдаж байх хугацаандаа намын ажил үүрэг цалгардах ёсгүй хэмээн үзэж, өргөдлөө өгсөн байна.

Мөн өнөөдөр орой 18.00 цагаас МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/ хуралдахаар болсон байна. АШЁМЗХ энэ хурлаараа холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг авч хэлэлцэхээс гадна цаг үеийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх юм байна.

Б.Туул

Холбоотой мэдээ