10 дугаар сарын 17 Дархан хот байгуулагдсан өдөр

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-11 16:12:13
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Жил бүрийн 10-р сарын 17-ны өдөр Дарханчууд хотынхоо төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэртээ 1961 оны энэ өдөр Найрамдлын хотын суурийг тавьж Социалист орнуудын хамтын хүчээр бүтээн байгуулсан их хот энэ онд 56 дахь намартайгаа золгож байна.

Жил бүрийн тэмдэглэлт баярыг их бүтээн байгуулалт, ажил үйлсийн өндөр их амжилтаар угтан тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн тухайд ямар нэгэн байдлаар төсөвт хүндрэл учруулж урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахгүй юм. Харин төрөлх хотын болон ажиллаж амьдарч байгаа иргэд нь Дархан хотоороо бахархах сэтгэгдлийг төрүүлэх уур амьсгалыг бүрдүүлэхээр аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа тухай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Н.Энхбат хэллээ.

Уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү өдрөөр Найрамдлын хотыг бүтээн байгуулалцсан ахмад үеэ алдаршуулах, залуу үедээ хөгжлийг түүчээлэх эрч хүчийг өгөх уулзалт зөвлөлгөөн, нийгэмд хандсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хувьд төр хувийн  хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд марафон зохион байгуулах, 2017 оны хөрөнгө оруулалтын болон хийж хэрэгжүүлсэн ажил, төсөл хөтөлбөрийг  иргэдэд танилцуулах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Түүнчлэн Дархан хот байгуулагдсан тус өдрөөр ах дүүгийн найрамдалт харилцаатай орнуудын төлөөлөл Улан-Үд, У ХАЙ хотоос ирж оролцох ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ