Авто машин хулгайлах нь ихэслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-11 17:40:10

Авто машин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өөсөн гэж ЗЦГ-аас мэдээлж байна.

2014 онд ийм хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машинаа алдах нь их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан ддүрэгт "Приус", "Аксент", "Кроун" маркийн машин их алдагдаж байгаа тул иргэд, жолооч нарыг сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ