Галын аюулгүй байдал өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:35:18

Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг”-ийг өнгөрсөн 7 хоногт аймгийн ОБГ зохион байгууллаа.

Уг хуулийн хэрэгжилт сул, олон нийтэд муу хүрч байгаатай холбогдуулан шинэчлэн найруулж батласан бөгөөд энэхүү өдөр орон даяар бүх Онцгой байдлын газрууд уг өдөрлөгийг зохион байгуулах чиглэлийг ОБЕГ-аас өгсөн байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх иргэдийн ойлголт, мэдлэг дутмаг байгааг ОБГ-ын албан хаагчид энэ үеэр  онцолж байлаа.

Энэхүү өдөрлөгт иргэдэд зориулан “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн гарын авлага, байгууллагын танилцуулга, галын хор хөнөөлөөс сэрэмжлүүлэх самбар, болзошгүй аюулаас сэргийлэх багаж, техникүүдийг иргэдэд дэлгэн танилцуулав. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ