Үйл ажиллаа явуулах зөвшөөрөлгүй тоглоомын газрыг түр хаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-13 13:23:32
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас Мэргэжлийн хяналтын газартай хамтран Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг гурван цахим тоглоомын газарт хяналт шалгалт хийсэн байна.
 
Шалгалтаар үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээгүй, ажлын байр нь үйлчилгээ үзүүлэх таатай, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөл бүрдүүлээгүй, гэрэлтүүлэг, агааржуулалтын систем хангалтгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ханын самбар байхгүй, байгаа нь шаардлага хангаагүй, үйлчилгээний ажилтан нь мэдээллийн технологийн анхан шатны мэдэгдэхүүнгүй, үйлчлүүлэгчдийг  бүртгэх бүртгэлгүй  зэрэг нийтлэг зөрчил гарчээ.
 
Дээрх тоглоомын газруудыг зөрчлөө арилгах албан мэдэгдлийг хүргүүлж үйл ажиллагаа явуулах эрхийг түр түдгэлзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулах зөвршөөрөлтэй нэг цахим тоглоомын газар нь доторх агааржуулалтын болон гэрэлтүүлэг, эрүүл ахуйн зөрчлөө арилгаж үйл ажиллагаа явуулах эрхээ авчээ.  

Энэ ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 63 тоот тогтоол  “Интернет кафе, цахим тоглоомын газар ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилготой зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ