Онцгой албаныханд орон сууцны газар олгож өгөхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 23:45:20

Улсын онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга, бригадын генарал Т.Бадрал саяхан Өвөрхангай аймагт ажилласан. Тэрээр аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үйл ажиллагаатай танилцан салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, мэдээллийг хүргэснээс ба аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн талаар ярилцсан юм.

Уулзалтын үеэр ард иргэдийн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явдаг ОБГ-ын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнд тавьснаас гадна өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэйг сануулсан байна. Мөн салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль эрх зүйн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын талаар танилцууллаа.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Онцгой байдлын албаны гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг УИХ-аар батлуулснаас гадна” Монгол улсын батлан хамгаалахын цэргийн бодлогын үндэс” бодлогын баримт бичигт Онцгой байдлын байгууллагыг оруулснаар байгууллагын бие даасан байдал, албан хаагчдын цол, дүрэмт хувцас, нийгмийн баталгаа, тэтгэвэр тэтгэмжийн асуудал баталгаажсан гэдгийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал уулзалтын үеэр онцолж байв. Түүнчлэн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлагдсанаар Монгол Улс аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх болон аврах хор уршгийг арилгах сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөлт бодлогын баримт бичигтэй болж байгаа талаар тайлбарласан байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ