Үндсэн хууль батлалцсан депутатуудын "Хүндэтгэлийн булан" -тай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин цагийн Архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жил, Хөвсгөл аймгийн Архивын тасаг байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музейд Монгол Улсын шинэ үндсэн хууль батлалцсан Хөвсгөл аймгийн депутатуудын "Хүндэтгэлийн булан"-г байгуулж нээлтийг нь хийлээ.
1992 онд 76 хоног хуралдаж байж баталсан Монгол Улсын шинэ үндсэн хуулийг баталхад хоймор нутгаас 25 төлөөлөгч оролцож байжээ. Хүндэтгэлийн буланд депутатуудын зураг, тэдний хуралд хэлж байсан үг, гарч байсан тогтоол шийдвэр зэрэг түүхийн ховор баримт бичгүүдийг дэлгэн тавьжээ. Хөвсгөл аймгаас оролцож байсан 25 төлөөлөгчөөс Л.Дамдинсүрэн, Ж.Жамсран нар нээлтэнд оролцсон бөгөөд 7 депутат ертөнцийг мөнх бусыг үзүүлсэн ажээ.

Б.Гантуяа