“Шилэн эмнэлэг” төслийн нэгдүгээр хэсэг нээлтээ хийлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-17 19:03:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шилэн эмнэлэг төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу тус төслийн эхний шатны ажил хийгдэж,  нээлтээ хийлээ.

Төслийн энэ шатанд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг бүрэн хэмжээнд камержуулж иргэдийн цаг завыг хэмнэж,  /7037-1103/ утсаар болон /Emneleg.darkhan.mn/ цахим хаягаар эмчид үзүүлэх дугаараа авдаг болсон зэрэг нь эмнэлгийн үйлчилгээний шуурхай, ил тод нээлттэй байдлыг хангаж байгаагаараа ач холбогдолтой юм.
Залуучуудын гэх тодотголтой манай аймагт хэрэгжиж байгаа энэхүү төслийн 2 дахь шат түргэн тусламжийн 103-ийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чиглэгдэх ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ