234 толгой гахайг устган халдваргүйжүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 20:51:09

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт  гарсан гахайн сонгомол мялзан өвчний хор уршгийг арилгах зорилгоор   халдварлаж үхсэн болон зориудын аргаар устгасан 234 толгой гахайг гүн нүхэнд булан ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.

Өвчний тархалт дан ганц Чойбалсан хотоор тогтохгүй аймгийн төвөөс 10 гаруй км алслагдсан Баянтүмэн суманд тархжээ.  Одоогоор тус суманд устгал, ариутгал, вакцинжуулалтын ажил явагдаж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ