Өмнөговь аймгийн зүүн бүсийн шатрын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-18 18:28:40

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зүүн бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа. 

Тус аймгийн Ханбогд сумын уугуул, ахмад шатарчин Э.Ренчиндоржийн нэрэмжит "Зүүн бүсийн сумдын шатрын аварга шалгаруулах тэмцээн" Ханбогд суманд боллоо. Энэхүү тэмцээнд Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын шатарчид оролцож оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Манлай сумын тамирчин н.Төгөлдөр тэргүүн байрт шалгарч, Ханбогд сумын тамирчин Ө.Сугир, Ч.Базаргарьд удаалсан байна. 

Эмэгтэйчүүдийн төрөлд Ханбогд сумын шатарчин М.Мажигсүрэн, Манлай сумын тамирчин н.Булгамаа, Ханбогд сумын шатарчин Л.Отгонцэцэг нар эхний гурван байрыг эзэлжээ.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ