“Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:02:04

“Говийн их дархан цаазат газар” байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан “Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг аймгийн Орон нутгийг судлах музейд гарган иргэд олон нийтэд сурталчилж байна.

Үзэсгэлэнд мазаалай, улаан номонд бүртгэлтэй тэмээн сүүл могой, нарийн могой болон говийн бусад ховор хөхтөн амьтдын гэрэл зургийн мэдээллийг хуримтлуулж, тэдний амьдрал, зан төрхийн өвөрмөц онцлогийг илтгэсэн олон сонин зургуудыг дэлгэжээ. Дэлхийд өөр хаана ч үл тохиолдох говийн баавгай  мазаалай, зэрлэг тэмээ хавтгай энэ нутагт амьдардаг бөгөөд ирвэс, шилүүс, цоохондой, аргаль, янгир зэрэг уулын туруутан, говь цөлийн амьтад болох хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн амьтдыг энд харж болохоор байна.

                                                                                           Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

 

Холбоотой мэдээ