Мал, түүхий эдийн зах барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСШвейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлж “Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил”-ийг хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа томоохон бүтээгдэхүүн үйлчилгээ бол “Малын түүхий эдийн зах” төсөл юм.
Энэ хүрээнд Улаангомын ойролцоо аймгаас олгосон 3 га газарт “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр 600 метр урт хашаа барьж, тохижуулах ажил ид явагдаж байна. Мөн тус төслийн зүгээс цахилгаан дамжуулах агаарын шугамыг татсаны зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүн өрмийн худаг гаргасан байна.
“Мал түүхий эдийн зах” ирэх оны 5-р сараас ашиглалтад орсноор малчид, малчдын хоршоод үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой эрүүл малаа зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм.
Увс аймаг Б.Батхүү