Төрөлжсөн сургуулийнхан зургаан медальтай иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын бүрэн дунд сургуулийн чөлөөт бөхийн багш А.Дарханбаатараар ахлуулсан сурагчид 6 медальтай ирлээ.
“Налайх цом – 2015” олон хотын нээлттэй тэмцээнд 24 байгууллагын 480 тамирчин оролцсоноос манай аймгийн тамирчин сурагчид багаараа 5 – р байранд оржээ. Тус тэмцээнд охидын 70 кг – ын жинд Б.Батцэцэг алтан медаль, Б.Номин – Эрдэнэ, Г.Намуун нар хүрэл медаль хүртсэн бол 60 кг – ын жинд Б.Нямсүрэн мөнгөн медаль, Ч.Амгаланцэцэг, Б.Саранчимэг нар хүрэл медаль хүртжээ. Харин хөвгүүдийн 42кг – ын жинд Б.Дашням, 69кг – ын жинд А.Очгэрэл нар шагналт 5 – р байрт тус тус шалгарчээ.
Сургуулийн зүгээс тэдний дараа дараачийн тэмцээнд анхаарал хандуулж, бэлтгэл сургуулилтанд нь анхаарахаа амласан байна.
П.Батням