Цас орохоос өмнө үерийн суваг, шуудууг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-22 11:36:51
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Онцгой байдлын газар хамтран гэр хорооллын үерийн далан, суваг, шуудууг цэвэрлэж эхэллээ.
Яргуйт багт 530, Шанд багт 100, Рашаант багт 220, Уртын гол багт 250 метр газарт үерийн суваг шуудуу цэвэрлэж, хогийг нь зайлуулжээ. Учир нь энэ жил цас их орвол хавар үерийн суваг хог болон шалбаагаар дүүрч халих, бөглөрөх эрсдэлтэй тул ийнхүү цэвэрлэсэн байна. Мөн  Говил багийн Булагтын В гэдэг газарт дошин халиа үүсдэг хэсгийг эксковатороор цэвэрлэжээ. Орхон аймаг энэ жил Шанд, Говил багт үерийн далан барьсан. Цаашид Баян-Өндөр уулын баруун, зүүн хэсгээр нь үерийн далан барих шаардлагатай байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ