Баруун-Урт сумын иргэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын есөн багийн иргэд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, эхо, шүд, сүрьеэ, ХДХВ зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдана. Тус ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг юм.
Энэ сарын 25-28-ны өдрүүдэд төвийн найман багийн иргэд үзлэг, шинжилгээнд хамрагдана. Ингэхдээ эмчид үзүүлэх дугаар урьдчилж авахгүй, тухайн заасан өдрүүдэд ажлын цагаар очиж үзүүлэх юм. Харин сумын ЗДТГ-аас хариуцсан мэргэжилтэн иргэдийн дунд зохицуулалт хийх аж.
Баруун-Урт сум нь 20 мянган хүн амтай. Тус сумын иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулах ажил тав дахь жилдээ хийгдэх гэж байна.

Т. Одончимэг