Багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 12:36:28

Хэнтий аймгийн хэмжээнд багшийн 760, сургалтын 286 зөөврийн компьютер олгожээ.

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар, БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ тэргүүтэй ЕБС-ын багш, удирдлагууд оролцож, зөөврийн компьютероо гардаж авав.

Мөн энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хэрлэнбаян-Улаан тосгоны ЕБС-ийн захирал н.Хүрэлбаатарт аймгийн удирдлагууд Төрийн дээд Алтангадас одонг гардуулж өглөө.

Улсын хэмжээнд нийт 25,000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11,340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байгаа аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ