Булган аймагт малын хулгай ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-29 16:10:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ онд малын хулгайн 26 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 7,2 хувь буюу хоёр хэргээр буурсан үзүүлэлт боловч малын хулгайн хэрэг өсөх хандлагатай байна гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байна.
Тус аймгийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг:
- Малын хулгайлах гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлага ажиглагдаж байна. Хэнтий аймагт шүлхий гарсан учраас зүүн аймгаас мал мах нийслэл рүү оруулахыг хориглосон. Тиймээс Улаанбаатар хот болон төв суурин газрын махны хэрэгцээг төв болон баруун аймгаас хангаж байгаа. Энэ хэрэгцээг далимдуулан зарим хүмүүс мал хулгайлах болж, энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлага бий. Малыг бэлчээрт байхад нь нядалж, махыг нь шулж авдаг байдлаар малын хулгай үйлдэгдэж байна гэж ярилаа.
Тус аймгийн цагдаагийн байгууллага малын хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулснаар сүүлийн хоёр сард үйлдэгдсэн 12 холбогдогчтой адуу, үхэр нийлсэн 17 бод мал хулгайд алдагдсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ