Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох өргөдлөө өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-01 14:05:06
ТОКИО. /ТАСС/. Японы засгийн газар лхагва гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, засгийн газрын шуурхай хуралдаанаар бүх гишүүд нь огцрох өргөдлөө өгсөнийг ерөнхий сайд хүлээн авсан тухай Японы засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Засгийн газар огцорч байгаа нь парламентын доод танхимын тусгай чуулган эхлэхээс өмнө тогтсон журмын дагуу хийж байгаа алхам юм. Чуулганаар Японы ерөнхий сайдыг шинээр томилох санал хураалт болох бөгөөд уг санал хураалтад эрх баригч Либерал-ардчилсан намын дарга Шинзо Абэ сонгогдох магадлалтай юм. Абэ улиран сонгогдсоныхоо дараа засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг зарлах юм.

Эрх баригч Либерал-ардчилсан нам болон улс төрийн гадаад болон дотоод бодлогын чиг шугамаа үргэлжлүүлэн явуулж буй тус намын дарга Шинзо Абэ гарцаагүй манлайлагч болох нь 10 дугаар сарын эцсээр явуулсан парламентын сонгуулийн дүн харуулсан юм.
 Э. Аянзаяа
 
Холбоотой мэдээ