Засгийн газрын хуралдаан 15 цагаас болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-01 14:15:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаан 15 цагаас Төрийн ордонд болно.
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх тов урьдчилан гардаг. Гэвч өнөөдрийн хуралдааны товыг одоо хүртэл нийтэд хараахан ил болгоогүй байна.
Иймд тус хуралдаан цагтаа эхлэх эсэхийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад, "15 цагт хуралдаан эхэлнэ. Тэр үед нь асуудлыг танилцуулна" гэсэн тайлбар өглөө.
Б.Туул
Холбоотой мэдээ