Оросын үзэсгэлэнт байгаль, ан амьтдын гэрэл зургийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-30 16:10:36

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран Бүх оросын байгалийн их наадмын шагналт “Оросын онгон зэрлэг байгаль” үзэсгэлэнг Улаанбаатар зорчигч тээврийн төвд өнөөдөр нээлээ.


Энэхүү үзэсгэлэн гэрэл зурагчдын авсан байгаль, зэрлэг ан амьтдын шилдэг зургийг дэлгэн үзүүлдгээрээ онцлогтой бөгөөд Москва хотноо 2014 оноос хойш зохион байгуулж байна. Төмөр замчдын баярыг угтан нээсэн энэ удаагийн үзэсгэлэнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, Алс дорнодын ирвэс,цагаан баавгай, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор, үзэсгэлэнт газрыг харуулсан гэрэл зургийг дэлгэжээ. Мөн эл үзэсгэлэнгээс “Оросын төмөр замууд”  компанийн ажилчдын авсан зургийг ч үзэх боломжтой.  


Тус үзэсгэлэнг өнгөрсөн хугацаанд 75 орны 4 тэрбум 200 мянга гаруй хүн үзжээ. 














Холбоотой мэдээ