ОРХОН: Мал угаах ажил 10-р сар дуустал үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 30/МОНЦАМЭ/. Нийт мал сүргийг өвчлөлөөс сэргийлэх угаалга 7-р сарын 29-ны өдрөөс аймгийн хэмжээнд эхэллээ. Мал угаалгыг тодорхой хугацаа, графикын дагуу явуулдаг бөгөөд долоодугаар сараас аравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм. Ихэвчлэн бог малыг угаадаг.
Манай оны хувьд шумбуулж, шүрших хоёр аргаар угааж байна. Малыг шүршиж угааснаар бүрэн гүйцэд ариутгал хийгддэггүй буюу хөх ширх паразит нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу хонь, ямааны нүдний зовхи, ухархай, чихний уг, эрүүний доод хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг зэрэгт гол халдвар нь их байдаг. Тиймээс бог малыг 100 хувь шумбуулж угаах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж, нийт малчдыг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлж мал сүргээ угаалганд бүрэн хамруулахыг уриалж байна.
Манай улсад жилдээ 400-600 мянган мал өвчилдөг гэсэн тоо баримт бий.