Баруун Африкт “Эбола”-гийн халдвар дахиж илэрсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2015-11-13 15:49:15

ЖЕНЕВА. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт буюу 11 дүгээр сарын 2-8-нд Баруун Африкт “Эбола” вирусийн халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Сьера-Леон улс “Эбола”-гүй улс болсныг 11 дүгээр сарын 7-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Либери улс ийм улс болсныг есдүгээр сарын 3-нд зарласан билээ.

Гвиней улсад сүүлийн гурван долоо хоногт “Эбола”-гийн халдвар авсан 4 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэд нэг гэр бүлийн гишүүд аж. Одоо эмч нар халдвар авсан хүмүүстэй хавьтсан 69 хүний биеийн байдлыг ажиглаж байна.

”Эбола”-гийн халдвар тархсанаас хойш 28635 хүн уг вирусийн халдвар авснаас 11314 нь нас баржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ