Өмнөд Солонгос улс цөмийн зэвсэг бүтээхгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-02 12:11:13
СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгос улс нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг үйлдвэрлэх болон байрлуулахыг зорихгүй байна гэж лхагва гарагт тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Үндэсний хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн тухай ТАСС агентлаг уламжлав.

“Өмнөд болон Хойд Солонгосын хамтран нийтэлсэн цөмийн зэвсэггүй бүс болгох тухай тунхаглалын дагуу Умард Солонгосын цөмийн статус нь байж боломгүй зүйл юм. Бид атомын зэвсэг бүтээхгүй, эзэмших ч үгүй” гэж Мун Жэ Ин тэмдэглэжээ.

БНАСАУ-ын зүгээс заналхийлж буй аюулаар далимдуулан өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох юм уу АНУ-ын тактикийн цөмийн зэвсгийг Өмнөд Солонгос улсад байрлуулах тухай консерватив үзэлт сөрөг хүчний зүгээс гаргасан уриалгад  БНСУ-ын Ерөнхийлөгч ийм хариу барьсан аж.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ