Хил давсан түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-03 17:52:56
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын нутагт ой хээрийн түймэр гарлаа гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 26-нд аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Увс аймгийн Онцгой байдлын болон Хилийн цэргийнхнээс бүрдсэн 140 гаруй албан тушаалтан, иргэд, найман автомашинтай түймрийн голомтод ажиллажээ. Түймэр хил давсан бөгөөд ОХУ-ын Тува улсын талаас мөн ажлын хэсэг гарч хоёр талаасаа хавсарч байж 29-ны орой бүрэн унтраажээ.
Түймэр гарсан газар хилийн тэмдэгт дагуу байдаг тул нэрийг нь нууцалж байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тиймрийг бүрэн унтрааж,  30-ны өдөр Тэс сумын ЗДТГ-т хүлээлгэж өгөөд иржээ.

Шатсан талбайн хэмжээ нь 5 км өргөн, 7 км орчим урт байжээ. Өнөөдрийн байдлаар шатсан талбайн хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна
Б.Батхүү
Холбоотой мэдээ