Сэлэнгийн нутгаар энэ сарын 8, 11, 12-нд цасан шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-06 22:04:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар энэ сарын 8, 11, 12-ны өдрүүдэд цас орж цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
2017 оны 11 дүгээр сарын 07-наас 11 дүгээр сарын 11-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нийт нутгаар энэ сарын 8-9 нд шилжих шөнө, 11-нд ихэнх сумдын нутгаар цас орж, салхи шуургатай байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх нь ээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ