Азын сугалаагаар ЯМАХА мотоцикль хожлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:13:07

НИК компаний 74 жилийн ойд зориулсан сугалаат худалдаагаа зарлаж, 25 хэрэглэгчийг азтанаар тодрууллаа. Уг сугалаанд Өлгий сумын гурван иргэн Ямаха мотоцикль хожив.

Супер азтанууд болох М.Хажыбек, А.Мергенбек, А.Асетхан нарт уг мотоциклийг тус компанийн менежер С.Асылбек аймгийн төв дээр зохион байгуулсан баярын цуглаан дээр гардуулжээ. 

Энэхүү сугалаат худалдаанд 25 азтанд хөргөгч, lСD зурагт, 300 мянган төгрөгийн шатахууны эрх зэрэг 30 сая төгрөгийн шагналыг гардууллаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд