Өлгийн гудамж цэцгээр гоёлоо

Орон нутагт | Баян-Өлгий
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:14:06

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв гудамжны тохижуулах ажлын хүрээнд цэцгийн мандал байгуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Өлгийн хоёр гудамжинд 5000 ширхэг цэцэг суулгаж, 1500 м2 талбайг зүлэгжүүлсэн. Орон нутгийг хөгжүүлэх сангаас есөн сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа энэхүү  ажилд БНХАУлсын ШУӨЗО-ны Алтай хотын хоёр  аграномч хүрэлцэн ирж цэцэг тарих аргыг хот тохижуулах албаны мэргэжилтнүүдэд заан сургажээ. Цэцгийг арчлан хамгаалахаар дөрвөн хүнийг зургаан сараар ажиллуулаад байна. Цэцэг тарих  ажил үр өгөөжээ өгч, хотын өнгө үзэмж сайжрав. Гудамжны тохижилтын ажил ирэх жилээс дахин үргэлжлэх болно  гэж Өлгий сумын хот тохижуулалтын албаны дарга К.Женисбек мэдээллээ.
 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд