Казакстан руу гарсан 3000 гаруй тээврийн хэрэгсэл Монголд бүртгэлтэй хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нийт сумыг хамарсан автотехникийн үзлэг үргэлжилж байна. Он дуустал үргэлжлэх уг ажлыг техникийн оношлогоо, татвар, даатгал хариуцдаг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Тус аймгийн Автотээврийн төвийн дарга Х.Хайсанай энэ тухай мэдээлэхдээ, аймгийн хэмжээнд 13 мянга гаруй техник, тээврийн хэрэгсэлтэй, түүний 7 мянга гаруй тээврийн хэрэгсэл үзлэгт ороод байна. 3000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бусаар ОХУ-ын хилийн боомтыг дамжиж Казакстан улсын хилээр гараад эргэж ороогүй. Улсын бүртгэлээс өнөөг хүртэл хасуулаагүй нь техникийн үзлэг оношилгооны дүнд муугаар нөлөөлж байна гэлээ.
Ш.Айзаря
Сэтгэгдлүүд