Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтнүүд Дорнод аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-13 15:07:17
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ахлах рефрент Н.Энхцэцэг, рефрент Ц.Насанжаргал нар энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна.
Тэд Төрийн албаны тухай хуулийн 35-р зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн албаны хүний нөөцийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мөн төрийн байгууллагуудын ажил байдалтай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай, хүнд сурталгүй хүргэх боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.
Төрийн албаны зөвлөл тус аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ болон БСУГ, МХГ, Орон нутгийн өмчийн газарт хяналт шалгалт хийж, одоогоор үнэлж дүгнэх ажил үргэлжилж байна.
Тус аймагт төрийн 513 байгууллагад 4674 алба хаагч ажиллаж байна. Үүнээс аймгийн сургууль, цэцэрлэгийн 53 байгууллагад 2189 хүн ажиллаж байгаа нь нийт албан хаагчдын 46,8 хувь юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ