Нээлттэй хаалганы өдөр 89 баримтыг шүүж иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Төрийн Архивын тасаг нээлттэй хаалганы өдөрлөг явуулав.
Архивын ерөнхий газраас Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Орчин цагийн Төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг улс даяар хийжээ. Үүнтэй холбоотойгоор Завхан аймагт Архивын тасаг нээлттэй ажилласнаар 90 орчим иргэн үйлчлүүлжээ. Нээлттэй хаалганы өдрийг угтаж Төрийн архив Завхан facebook хаяг, болон ажлын мэдээллийн самбар дээрээ Төрийн архиваас лавлагаа мэдээлэлд ашиглагддаг эрэлт ихтэй хөмрөгийн жагсаалт, болон онцлог баримтаар бичил үзэсгэлэн гаргажээ. Энэ өдөр нийт 23 иргэний хүсэлт хүлээн авч, хуулбар 33, цалингийн тодорхойлолт 69, тодорхойлолт долоог олгож нийт 89 хадгаламжийн нэгж баримтыг шүүж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.

Б.Мягмарсүрэн